bolobsrol

2011-04-01

8-р ангийн Монгол хэлний жишиг даалгавар

8-р ангийн Монгол хэлний жишиг даалгавар

Үнэр

    Нарны илчинд болсон говийн ааглаг шар таананд хүч зузаарсан тэмээн сүргийн уур савсах  халуун биенээс шорвог үнэр ханхийх нь нэн өег.Зурвасхан бороо ташуурын сур шиг шавхуурдан өнгөрвөөс тохмон чинээ газар таана хүмүүл хэнзлэн  зуны  үнэрээр  орчноо согтооно.

   Холын  холд сүмбэрлэх  хангайн  хөх уулсын илдэн тэргүүнд  хөдрөгдсөн саарал манан  сэрүүн  амьсгал илгээнэ.Намрын үнэр говийн хээл,хангайн царманд  ийнхүү өөр өөр аж.

 

1.    Эхийн гол санааг олоорой.

a.    Хангай говийн зааг

b.    Үнэр бол өөр 2 байдаг

c.    Говь нутгийн онцлог

2.    Эхийн сэдвийг олоорой.

a.    Тэмээн сүргийн тухай

b.    Үнэрийн тухай

c.    Хангайн хөх уулсын тухай

d.    Говийн халуун өдрүүдийн тухай

3.    Эхийн хэв маягийг олоорой.

a.    Хүүрнэмж

b.    Тайлбарламж

c.    Эргэцүүлэмж

d.    Тоочимж

4.    Дараах холбоо үгсээс ҮС холбоо үгийг ол.

a.    Шар таана

b.    Шорвог үнэр

c.    Тохмон чинээ

d.    Таана хүмүүл

5.    Дараах эхээс туслах үйл үгийг ол.

a.    Болсон

b.    Зузаарсан

c.    Савхан

d.    Согтооно

6.    Дараах өгүүлбэрээс 2 бүрэлдэхүүнт цөм бүтэцийг ол.

a.    Уур савсах

b.    Бороо шавхуурдах

c.    Таана хөмүүл согтооно

d.    Манан илгээнэ

 

 

7.    “Холын  холд сүмбэрлэх  хангайн  хөх уулсын илдэн тэргүүнд  хөдрөгдсөн саарал манан  сэрүүн  амьсгал илгээнэ.

a.    ЭӨ

b.    ЗНӨ

c.    ХаУНӨ

d.    Тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ

8.    Дараах үгүүдийг монгол бичгээр яаж бичих вэ?

a.    Амар мэнд

b.    Амар хялбар

c.    Амар хүний нэр

d.    Амар ч бай

9.    Халуун биенээс шорвог үнэр ханхийх  нь нэн өег. Гэсэн өгүүлбэрийн тодруулсан үг ямар дэлгэрүүлэгч гишүүн бэ?

a.    Гол дэлгэрүүлэгч

b.    Дэд дэлгэрүүлэгч

c.    Захын дэлгэрүүлэгч

10. Дээрх өгүүлбэрт хэдэн өгүүлэхүүн төв байна вэ?


a.    3

b.    4

c.    2

d.    1


11. Дараах зохиолын зохиогчтой нь зөв харгалзуул.


1.    “Өнчин янзага”

2.    “Хар цас”

3.    “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам”

4.    “Үер”

a.    Б.Лхагвасүрэн

b.    С.Эрдэнэ

c.    Д.Мягмар

d.    Д.Пүрэвдорж

 


А. 1d2a3c4b       B. 1b2d3a4c      C. 1a2b3d4c    D. 1c2b3a4d

12. Дараах үгсийг ажиглаад цэгийн оронд тохирохыг ол.

Даага, борлон, төлөг, тором, ............

a.    Үрээ

b.    Бяруу

c.    Тайлаг

d.    Соёолон

e.    Зусаг

13. Дараах хэвшмэл хэлцүүдийн утгыг зөв харгалзуул.


1.    Эв эеийн тухай

2.    Үнэнч шударга үйлийн тухай

3.    Ажил хөдөлмөрийг дээдэлсэн

4.    Эхийн сэтгэлийн тухай

 

 

 

a.    Цувж явсан барснаас

Цуглаж суусан шаазгай дээр

b.    Ажил хийвэл дуустал

Давс хийвэл уустал

c.    Үнэнээр явсан хүн

Үхэр тэргээр ч туулайг гүйцнэ

d.    Эхийн санаа үрд

Үрийн санаа ууланд

 


A.1b2c3a4d           B. 1c2a3b4d       C. 1a2c3b4d        D.1a2c3d4b

 

 

14.  “Зурвасхан бороо     ташуурын сур шиг шавхуурдан өнгөрвөөс тохмон чинээ газар таана хүмүүл хэнзлэн, зуны үнэрээр орчноо согтооно.” Доогуур нь зурсан үгсийн шинэ санааг  тайлбарлан бич.

A.   Зурвасхан бороо-

B.   Ташуурын сур шиг-

C.   Тохмон чинээ-

D.   Орчноо согтооно-

15. “царам” гэдэг үгийн утгыг тайлбарла.

 

.....................................................................

 

16. Үгийн бүтцээр зөв задалсан хэсгийг ол.

a.    Зу+заар+сан

b.    Зуз+аар+сан

c.    Зузаан+р+0+0+сан

d.    Зуз+аарс+ан

 

17. Дараар үгсээс төсөөт үгийг олж бич.

a.    Төрөх-үхэх, дулаан-сэрүүн, жаргах-зовох,

b.    Бие –цогцос, чагнах-сонсох, үзэл-бодол

c.    Гатлах-гэтлэх, давших-дэвших, цагаан-цэгээн

d.    Гол(мөрөн)-гол(үйл үг), шил-шаазан, шилэх- голох, шар өнгө- шар үхэр

Түлхүүр

A

B

C

D

1

A

B

C

D

2

A

B

C

D

3

A

B

C

D

4

A

B

C

D

5

A

B

C

D

6

A

B

C

D

7

A

B

C

D

9

A

B

C

D

10

A

B

C

D

11

A

B

C

D

12

A

B

C

D

13

A

B

C

D

16

A

B

C

D

17

A

B

C

D

 

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2023-05-07 -

Бичсэн: Зочин
Shaaaldaa
. Шууд холбоос

2022-04-12 -

Бичсэн: Зочин
Gy bljee
. Шууд холбоос

2022-04-12 -

Бичсэн: Зочин
Byvyvyvy
. Шууд холбоос

2021-11-11 -

Бичсэн: Зочин
Zlaa
. Шууд холбоос

2011-04-30 -

Бичсэн: Зочин
rolling on the floor
. Шууд холбоос

2011-04-29 -

Бичсэн: Зочин
сайхан болж дахиад сэдэв оруулаарай чинии панат
. Шууд холбоос

2011-04-08 - OKEY

Бичсэн: mino (зочин)
eronhiido bol ih gaigu bolson bn shu olimpiadiin sedwuudees oruulj ogwol ih zver bn гоё шүү баяртай байна
. Шууд холбоос

Миний тухай

bolobsrol

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 13 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax